Labels гэж юм бий

Sunday, 28 April 2013

Үүрд хүлээнэ ээ

Чи намайг хэдийгээр хүн байна гэж тоогоогүй ч
Би чамайг хамгийн ихээр хажуудаа байлгана гэж мөрөөдсөн
Чамайг хүрээлсэн олны дундаас би ялгараагүй...
Бидний дундаас чи өөртөө сэтгэлгүйг нь сонгож буруудсан

Цаг хугацаа дүн өрж эхлэхэд
Цэцэг шиг чи минь хаягдан үлдсэн
Цайлган бодлын чинь нэгэн үзүүрийг
Цаас шиг үрчийлгээд чамайг хаясан

Би харин хүлээсээр л байсан
Бодол болгоноо чамаас уяж
Өдөр бүрийг чамд зориулсан
Өглөө бүр харахийг хүссэн

Ахиад л ч алдууран ниссэн
Амьдрал чамайг буруу ирлээд
Алхам бүрийг чинь буруу заасан
Алдрайхан нас чинь чамайг нэгэнтэй хаян одоход

Шийтгэлийн өдрүүд чамайг минь доромжилж
Шүүгчийн улаан картаар даруулсан
Шүүмжийн он жилүүд чамайг минь
Ширүүхэн угтаж ширүүхэн үдсэн...

Одоо чи хүнд итгэдгүй
Одоо чи надад ч итгэхгүй
Орчлон хар бараанаар хардаж
Ондоо болчиж чиний зүрх

Гэвч би л байхгүй бол болохгүй гэж
Гэнэн багын чинь дурсамж бүрийг
Гэрэлтэй насны чинь өдөр бүрийг
Гэрэлт оюундаа хадгалж явна би

Хэзээ нэгэн цагт иргээд ирэх юм бол
Хэврэгшсэн зүрхийг чинь хайраар өлгийдөж
Хорвоод би чамайг ахиж адлуулахгүй
Хонгор бүсгүй минь надруу нэг залгаарай ...
2013-04-28 Нямхүү


Уйл уйл

Уйл уйл сайн уйл
Уур хорсол хоёроо шавхагдтал уйл
Ухаан бодол хоёроо уймартал уйл
Уйл уйл сайн уйл


Бүрхэг өдөр шиг сэтгэл ээ
Бүрэнхий тэнгэр шиг бодлоо
Бүлээн нулимсаараа хөө
Бүгд л уйлдаг шүү дээ уйл уйл

Хайртай байсан юм бол одоо уйлдаа
Хавь ойрыхон чинь уйлхай л гэнэ биз
Хайртай байсан гэж харамсаад
Хамгийн нандин дурсамжаа уйлж тодруул

Хүн уугаасаа хорвоод уйлж л ирдэг юм хойно
Хүн угаасаа сэтгэлдээ уйлж л явдаг юм хойно
Хүн гэж угаасаа төмөр биш юм чинь
Хүний амьдрал угаасаа хүнд бэрхтэй юм чинь

Уйлах завшаан гарвал уйлаад ав
Уйлж уйлж онгойвол Урагшаа Урагшаа
2013-04-28 Нямхүү

Миний сэтгэлийн үгс

Хэн ч намайг танихгүй би зүсгүй
Хэн ч намайг дурсахгүй би хийсвэр
Хээр хаясан хэдэн үг ээ цуглуулан
Хэн нэгэнд зориулж энд л урсгана ...

Алдар нэрийг минь хайрласан хүн одоо байхгүй
Алд биеийг минь төрүүлсэн хүн одоо дэргэд үгүй
Амьдралд би олуулаа боловч сэтгэл минь ганцаараа
Амьдрал гэж чухам юу болохыг тааж мэдэх гэж ганцаардана

Итгэл гэгч цагаан цаасан дээр
Ирээчиж би чамайг зовоохгүй
Дэлгэцийн цаанаас цэцэг чамайг усалсаар
Дэлгэрэх үед чинь би алга болно

Хэлбэргүй бодлынхоо орон зайг
Хэн нэгнээр тодорхойлуулах гэж
Хээгүй сэтгэлийнхээ үгсийг
Хэмжилгүй бичсээр унтрах болно
 2013-04-28 Нямхүү